Өнөө шөнө ихэнх нутгаар салхитай байна

Хуучирсан мэдээ: 2013.05.22-нд нийтлэгдсэн

Өнөө шөнө ихэнх нутгаар салхитай байна

Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд хур тунадас орж, сэрүүснэ. Өнөөдөр баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 18 метр хүрч шороон шуурга шуурна. Малчид, иргэдэд анхааруулахад ихэнх нутгаар салхи ширүүсч, ялангуяа нутгийн төв хэсгээр секундэд түр зуур 24-26 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурахыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхааруулж байна.

2013 оны 05 дугаар сарын 22-ны 20 цагаас 05 дугаар 23-ны сарын 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН­­­­ НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж, салхи баруун хойноос түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Өдөртөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хэнтийн нутгаар 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө бүх нутгаар сэрүүсч 15-20 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 12-14 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 4-6 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Өнөө шөнө нутгийн зүүн хагаст салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэх тул малчид, ард иргэд  болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны хүрээлэн анхааруулж байна.    

М.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж