Энэ гарчгийг үзсэн эмэгтэйчүүдэд дургүйцэл төрөх л байх. Гэхдээ сүүлийн үеийн санал асуулгад оролцогч эмэгтэйчүүдийн ихэнх нь карьер хөөснөөс гэрийн эзэгтэй байх нь чухал гэжээ.
Фото: Christina Wedge
«MyCelebrityFashion» сайтын явуулсан олон нийтийн санал асуулгад 25-аас дээш насны, гэр бүлтэй, тогтмол цалинтай ажилтай эмэгтэйчүүд хамрагдсан байна. Тэдний 62% нь ажлаа хаяад гэрийн эзэгтэй болох нууц мөрөөдөлтэй гэв.
Судалгаанд оролцогчдын 74% нь бие даасан имижийг бусад эмэгтэйчүүдийн феминист сэтгэлгээний нөлөөгөөр барьдаг гэжээ. Эмэгтэйчүүдийн 78 хувь нь хамтрагчаасаа санхүүгийн бүрэн хамааралтай байхыг хүсдэг гэнэ.
Асуулга явуулагчид эмэгтэйчүүдийг ийм сэтгэгдэлтэй байна гэж хүлээгээгүй учраас нилээдгүй цочирол авсан ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР