Венесуэлийн улс төрийн шинэ удирдлага АНУ-тай өмнөх улс төрийн харилцаагаа үргэлжлүүлэхийг үл хүсэхийн зэрэгцээ бүх муу муухайд Вашингтоныг буруутгахаа болих гэнэ. 
Фото: Esteban Felix

Фото: Esteban Felix
Саяхан телевизээр ярилцлага өгөхдөө энэ талаар Венесуэлийн Гадаад хэргийн сайд Элиас Хауа (Elias Jaua) хэлсэн ба Вашингтонд дипломат төлөөлөгчөө суулгахаар шийдсэн нь энэ талаар хийсэн анхны алхам гэлээ.
АНУ-тай харилцаагаа сайжруулахын төлөө Венесуэлийн шинэ ерөнхийлөгч Николас Мадуро (Nicolas Maduro) ажиллаж байгаагаа дуулгав. Тус орныг Уго Чавес (Hugo Chavez) захирч байх үеэр хоёр орнуудын дипломат төлөөлөгчид татагдах буюу хөөгдсөн байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР