УИХ-ын гишүүн С.Ганбаатарын тайлбарласнаар одоо мөрдөж байгаа Компанийн тухай хуулиар бага хувьцаа эзэмшигч нь их хувьцаа эзэмшигчийнхээ эрхийг ноцтой зөрчдөг болсон аж. Энэ асуудалтай холбоотой гомдол Үндсэн хуулийн цэцэд мөн цөөнгүй ирэх болсон. Тиймээс Компанийн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд дээрх алдааг засах заалтыг оруулж өгсөн аж. Харин хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Гарамгайбаатар нар “УИХ ойр ойрхон хуульд өөрчлөлт оруулах нэрийн дор жижиг засвар оруулах нь зохисгүй. Р.Амаржаргал нарын гишүүн Компанийн засаглалын тухай маш чухал асуудлыг хөндөж байсан. Тиймээс нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлэх хуулийн төсөлтэй цуг энэ удаагийн төслийг хамт хэлэлцвэл болох юм. Тиймээс одоо төслийг дэмжих боломжгүй” гэдэг байр суурийг илэрхийлж байлаа.
С.Ганбаатар нарын төсөл унав
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч хуралдаанд оролцсон олонхи гишүүний дэмжлэг хүлээж чадалгүй унав. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын бие даагч гишүүдийн зөвлөлөөс санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлээд байсан нь ийнхүү байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэх шатанд дэмжлэг хүлээж чадсангүй, унав. Гэхдээ эл асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шатанд олонхи гишүүн “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж дэмжвэл цааш хэлэлцүүлэг үргэлжлэх боломж нээгдэх юм. Хэрвээ тус байнгын хороогоор хэлэлцээд дэмжээгүй шиг унавал төсөл төрхөмдөө буцна.
Г.ДАРЬ