
2013-2014 оны хичээлийн жилд тус сургууль мэргэжил эзэмшүүлэх 1 жилийн сургалт болон мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх 2,5 жилийн сургалтандаа барилгын засал чимэглэлч, барилгын мужаан, барилгын цахилгаанчин, авто машины засварчин, хүнд машин механизмын засварчин зэрэг мэргэжлээр элсэлт авахаар төлөвлөжээ. Мөн хүнд машин механизмын оператор, өрмийн машинч, гагнуурчин, тогооч, цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан, метал боловсруулах суурь машины оператор, барилгын сантехникч, агаар сэлгэлт халаалт хөргөлтийн тоног төхөөрөмжийн угсрагч, дулааны цахилгаан станцын цахилгаан тоноглолын засварчин, өндөр хүчдэлийн монтёр зэрэг мэргэжлээр мэргэжил эзэмшихийг хүсч байвал тус төвд хандах болох нь. Харин элсэлтийн шалгалтыг ирэх зургадугаар сарын 10-ны өдөр 10.00 цагаас авах юм байна.