Францын жүжигчин, нэртэй найруулагчдын нэг Гийом Канеги энэ жилийн Каннын кино наадмын босгонд нэгэн шинэ уран бүтээл туурвисан нь тус наадмын хүчтэй өрсөлдөгчдийн тоонд ороод буй “Blood Ties” бүтээл аж. Тэгвэл өнөөдрөөс эхлэн тус киноны трейлер цацагдаж эхэлсэн байна. Тус кинонд Английн нэрт жүжигчин Клайв Оуэн гол дүрд нь тоглохоос гадна Мила Кунис, Зой Салдана, Марион Котийяр нарын Холливудын нэртэй жүжигчид хамтран ажиллажээ.
Кино театруудаар гарч эхлэх тодорхой товыг зарлаагүй байгаа ч тус уран бүтээл энэ сард багтан үзэгчдийн хүртээл болох гэнэ. Найруулагч Гийом Канеги “Last Night”, “Une vie meilleure”, “The Last Flight” зэрэг өөрийн тоглосон киноноос гадна “Tell No One” “Little White Lies” нэртэй найруулан тавьсан бүтээлүүдээрээ кино ертөнцөд танигджээ.
Э.АНХТУЯА