Анх 2010 онд Монголд Эрик Прокопи иржээ. Монголд ирэхээс өмнө Хятадын нутгаар мөн үлэг гүрвэлийн яс хайж, нууцаар гаргаж явжээ. Монголын батаартай нийлээд 20 гаруй ясыг гаргасан байдаг. Энэ том үлэг гүрвэлийн ясыг хилээр мэдэгдэхгүй гаргаж, АНУ-д аваачсан нь сонирхолтой. Шүүх хурлын үеэр энэ талаар бүдүүн бараг тайлбар өгсөн. Зүгээр л хувцсан дунд боогоод гаргасан гэж. Хятадаас гаргасан ясныхаа талаар ч гэсэн тоймтой хариу хэлээгүй. Гадны хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар тухайн гаргасан улсынхаа хууль болоод эрх мэдэлтнүүдтэй холбоотой байж болох. Яг одоо бол Монгол нутагтаа ирсэн яс л од болж байгаа болохоос яг ямар учраас хилээс гарав гэдэг нь нэг их сонирхолтой сэдвийн нэг болоод байна. Тэгээд ч хариуцсан яаманд нь энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй.
Тиранозаврын араг яс нь маш ховорт тооцогддог. Тиранозаврын европод тархсан төрөл зүйл нь Тарбозавр. Тиранзавр нь Монгол Хятадаас голчлон олддог. Тиймээс энэ ясыг европийн улсууд сонирхдог. АНУ-д Тиранозавр мэр сэр олддог ч Монголд байдаг шиг олон бус. Анх яг энэ төрлийн үлэг гүрвэлийн яс 1874 онд Колорадо мужаас олдож байсан гэдэг. Гэхдээ зөвхөн хэдэн шүд л олдсон байна. 1900-1905 онд АНУ-ын байгалийн түүхийн музейн удирдсан малтлагаар тиранозаврын хэсэг яс олджээ. Хэрвээ энэ төрлийн үлэг гүрвэлийн ясыг олвол АНУ-ын ямар ч музей үнэ хайрлахгүй авна. Дунджаар 7-10 сая ам.доллараар үлэг гүрвэлийн яс үнэлэгддэг аж. 1990-ээд оны эхээр Лондон хотын их сургуулийнхан одоо амьдарч байгаа томоохон гүрвэлийн нэг болох Комодо арлын лууны зарим ДНК-гийн хэлхээ Тиранозавртай төстэй болохыг олж тогтоожээ. Мөн 70 сая жилийн тэртээх АНУ-ын байгаль болоод уур амьсгал зэргийг тогтооход их хэрэг болсон гэж үздэг. АНУ энэхүү үлэг гүрвэлийн ясыг үлэг гүрвэлүүдийн үеийн хамгийн томоохон, жин болоод агнах арга барилын хувьд аюултай үлэг гүрвэл хэмээн үздэг. Дэлхий дахинд тархац болон олдвороороо хамгийн ховорт тооцогдох энэ үлэг гүрвэлийн ясыг АНУховорт тооцон өндөр үнээр үнэлдэг билээ.
1984 онд АНУ-ын Колорадо хотоос хэдэн шүд нь олдсоноор шинжлэх ухаанд Тиранозавр гэх нэршил анх удаагаа бий болжээ. 1900-1905 оны хооронд хийсэн малтлагаар хавирга болоод хөлний хэсгийг илрүүлжээ. Үүнээс таван жилийн дараа Нью Мексикийн талд Тиранозаврын хөлийн мөр байгааг илрүүлсэн байна. 1941 онд Тиранозаврын бүтэн яс дөрвөн ширхэг олдсон нь тухайн үедээ шуугиан дэгдээж байлаа. АНУ-ын Нью-Мексик мужаас Тиранозаврын яс ихэвчлэн олддог. Гэхдээ бүтнээрээ олдох нь тун ховор. 2000 оны зургаан сараас Блак Хиллийн судалгааны хүрээлэн генийн болоод оршихуйн хэв маягийг нь тусгайлан судалж эхэлсэн байна. 2000 оны зургаан сард Монтана мужаас тиранозаврын яс бүтнээрээ таван ширхэг олдсон нь түүхэнд хамгийн олноороо олдсон яс болон үлдсэн юм. 1997 онд эртний эдлэл сонирхогч Морис Виллиамс өвөөгийнхөө насан туршдаа цуглуулж, нэмэлт материалаар баяжуулсан Тиранозаврын араг ясыг Өмнөд Дакотагийн музейд 7,5 сая америк ам.доллараар заржээ. 2006 оны дөрөвдүгээр сарын 7-нд Монтана мужийн их сургуулийн хэсэг эрдэмтэд тархины хэмжээг нь тогтоосон байна. Тэдний тооцооллоор 141-150 см гэж гарчээ. Энэ нь тухайн үеийн үлэг гүрвэлийн тархиас 6,5 хувиар бага гэсэн судалгаа гарсан байна. 1918 онд дэлгэцнээ гарсан “Сламбер уулын савдаг” нэртэй кинонд Тиранозаврын ясыг хөдөлгөөнд оруулан анх үзэгчидэд хүргэжээ. Гэхдээ хамгийн үнэмшилтэй, олон нийтэд айдас төрүүлж чадсан Тиранозаврыг “Юрен Галавын цэцэрлэг” кинонд ашигласан байна. 1985 онд Тиранозаврын биеийн байдал, онцлог зэргийг дурьдсан нэг цаг 30 минутын бүрэн хэмжээний баримтат кино BBC телевизээр цацагджээ.
Түүхийн өмнөх үеийн томоохон төлөөлөл, шинжлэх ухааны маш том судлагдахуунаар яах аргагүй Тиранозаврыг хэлж болно. Тиранозаврыг олж илрүүлснээр дэлхийн байгалийн түүхийн хуудас нэг хуудсаар ахисан гэдэгтэй хэн ч маргахгүй. Тиймээс АНУ болоод Хятад улс Тиранозаврыг илрүүлсэн хувь хүн болоод байгууллагыг өндрөөр үнэлж, шууд улсын нөөцийн санд оруулдаг билээ. Тиранозавр болоод бусад үлэг гүрвэлийн ясыг түүхийн чухал судлагдахуун гэж үздэг болохоор судалгааны ажилд их хэмжээний мөнгө төсөвлөдөг юм байна. Ийнхүү найман сарын хугацаанд шуугиан тарьсан Тиранозаврын араг яс олуулаа болоод эх нутагтаа ирлээ.