
Фото: Бобом Коркером / AP
Сирид зэвсэг нийлүүлэх тухай хуулийн төслийг 15 сенатор дэмжиж, гурав нь эсрэг байсан байна. Одоо хуулийн төслийг Төлөөлөгчдын танхим ба Сенат авч хэлэлцэнэ.
Хуулийн төслийг ардчилсан намын сенатор Роберт Менендес (Robert Menendez) ба бүгд найрамдах намын сенатор Боб Коркер (Bob Corker) хоёр санаачилсан байна. Төслөөр АНУ нь Сирийн чөлөөт армийн босогчид болон Башар Ассадын дэглэмтэй тэмцэгч бусад бүлэглэлд зэвсэг нийлүүлэхийг зөвшөөрч байгаа аж. Гэхдээ зэвсгийг хүлээн авагчид нь “террорист, хэт дэврэгч үзэл баригчид” байж болохгүй ажээ. Төсөлд ямар төрлийн зэвсэг нийлүүлэхийг нарийн заагаагүй боловч тэр нь гол төлөв буудлагын зэвсэг байх аж. Мөн төсөлд агаарын довтолгооны эсрэг зэвсэг нийлүүлэхийг хоригложээ.
Тавдугаар сарын дундуур Ассадын дэглэм химийн зэвсгийг босогчдын эсрэг хэрэглэсэн гэх анхны бие даасан баримтууд гарч ирсэн байв. Өмнө нь ерөнхийлөгч Барак Обама Сирийн эрх баригчдад сануулахдаа хэрэв химийн зэвсэг хэрэглэвэл сөргөлдөөнд оролцохгүй гэсэн Америкийн бодлогыг эргэн харах болно гэсэн юм. Сирийн иргэний дайнд янз бүрийн мэдээгээр байлдагч талуудын 70-120 мянган хүн амиа алдаад байна.