Цэргийн зардал дээд хэмжээндээ хүрэв | News.MN

Цэргийн зардал дээд хэмжээндээ хүрэв

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Цэргийн зардал дээд хэмжээндээ хүрэв

Дэлхийн хэмжээний цэрэг зэвсгийн өнгөрсөн оны зардал 1,53 триллион ам.доллар хүрч өмнө нь байгаагүй дээд амжилт гаргалаа хэмээн Стокгольмын энх тайвны судалгааны институт (SIPRI)  мэдээлснээс ишлэн AFP дамжуулжээ. Өмнөх 2008 оныхоос энэ үзүүлэлт 5,9 хувиар, 2000 оныхоос 49 хувиар өсчээ. 2008 оны намар эхэлсэн эдийн засгийн хямрал цэргийн салбарт онцын нөлөө үзүүлсэнгүй.
SIPRI мэдээлснээр олон орнууд эдийн засгийн бодит салбарт дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ уналтыг багасгахаар хөрөнгө оруулалт хийсэн ба цэргийн зардлаа багасган хямралтай тэмцэх байх гэсэн нь талаар болжээ. Харин ч өнгөрсөн онуудад улс орнуудын ихэнх нь цэргийн зардлаа ихэсгэсэн байна.
Батлан хамгаалах зардлаар эхний байранд АНУ бичигдэж, 661 тэрбум ам.доллар зарцуулжээ. Тэр нь дэлхийн цэргийн бүх зардлын 43 хувийг эзэлж байна. Хоёрт орсон Хятадын зардал 100 тэрбум болсон бол гуравдугаар байранд Франц 63,9 тэрбумын зардалтайгаар оржээ.
SIPRI-ын жагсаалтад Орос Их Британийн дараа тавд оржээ. Оросууд 53 тэрбум, Их Британи 58 тэрбум ам.долларыг тус тус зарцуулжээ. Цэргийн зардлын өсөлт нь АНУ, Бразили, Орос, Энэтхэг, Хятад зэрэг орнууд урт хугацааны стратегийн  төлөвлөгөөтөй бөгөөд түүнийгээ биелүүлэхийн тулд  хямралаар ч мөнгө хайрлахгүйд байгаа гэж  SIPRI тэмдэглэжээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Далай Лам 2010-06-04 182.160.59.236

Дэлхий минь Энх тайван байгаасаййй

Avatar

Далай Лам 2010-06-04 182.160.59.236

Дэлхий минь Энх тайван байгаасай
й

Avatar

Далай Лам 2010-06-04 182.160.59.236

Дэлхий минь Энх тайван байгаасай

Avatar

Далай Лам 2010-06-04 182.160.59.236

Дэлхий минь Энх тайван байгаасай

Avatar

Зочин 2010-06-04 182.160.59.236

Дэлхий минь Энх тайван байгаасай

Avatar

BULLET 2010-06-04 122.254.118.46

Дайн болохондээ гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж