
Үүнээс өмнө өнгөрсөн 2012 оны наймдугаар сард Ким Чен Уны авга ах Жан Сон Тхэк БНХАУ-аас хөрөнгө оруулалт татах зорилгоор Бээжинд айлчилж байсан боловч гар хоосон буцаж ирж байсан аж.
Чой Рюун-хэ нь удаан хугацаанд Ким Чен Уны итгэлт хүмүүсийн хүрээлэлд багтаж, улс төрийн албан тушаал хашиж байсан ба өнгөрсөн оноос цэргийн дэд маршал болсон байна.
БНХАУ нь Хойд Солонгосын хамгийн том дипломат холбоотон боловч БНАСАУ өнгөрсөн арванхоёрдугаар сард пуужин хөөргөснөөс үүдэн Хятадын зүгээс НҮБ-тэй хамтран тус улсын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлсэн байна.
Б.АНХТУЯА