Ийнхүү зөвлөлийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож буй улс төрийн намууд түүнчлэн хэвлэл, мэдээллийн байгууллага, төрийн бус байгууллагуудыг тус тус төлөөлсөн таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд тус зөвлөлийн даргаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн Эвлэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишиг томилогдов.
Тус Зөвлөл нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож буй намууд болон нэр дэвшигчдийн хэвлэл, мэдээллийн сурталчилгааны тэнцвэрт байдалд хяналт тавих, нам, нэр дэвшигч, хуулийн этгээд, иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан үзэж, санал дүгнэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд танилцуулах үүрэгтэй юм. гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөнч мэдээлэв.