Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг өргөнөөр оролцуулна

Хуучирсан мэдээ: 2013.05.22-нд нийтлэгдсэн

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг өргөнөөр оролцуулна

Эрчим хүчний салбарынхны “Energy Mongolia-2013” Олон Улсын хурал, үзэсгэлэн энэ сарын 24-26-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатарт болох билээ. Эрчим хүчний салбарын хөгжлийн бодлогыг төр, хувийн хэвшлийн байгууллага, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулж, хамтын ажиллагааг хөгжүүлэх тус олон улсын хурал, үзэсгэлэнгийн талаар Эрчим хүчний яамны Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Я.Пүрэвжавтай ярилцлаа.
-Эрчим хүчний яам бие дааж гарснаар эрчим хүчний салбарт багагүй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийгдэх мэдээ сонсогдож байна. Энэ талаар яриагаа эхэлье.

-Шинэчлэлийн Засгийн газарт Эрчим хүчний яам байгуулагдсанаар нэлээд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөгдсөн. Тухайлбал, Улаанбаатар хотын зүүн хэсгийн хэрэглээг хангах зорилгоор "Амгалан-15” 300 мВт-ын хүчин чадалтай дулааны станцыг ашиглалтад оруулах гэж байна. Энэ дулааны станц 2013 онд эхний ээлжийг, ирэх он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллах юм. Үүнээс гадна Таван толгойн нүүрсний уур-хайд түшиглэсэн 450 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихаар Засгийн газраас шийдвэрээ гаргачихсан байгаа. Бүтээн байгуулалтын хөрөнгийн 34 хувийг “Чингис" бондоос үлдсэнийг нь гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалтаар барихаар тогтсон. Багануурын нүүрсний уурхайд түшиглэн 700 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барина. Ингэснээр төвийн эрчим хүчний систем, Чойр, Сайншандын аж үйлдвэрийн паркийн найдвартай ажиллагаагхангах юм. Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах зорилгоор IV цахилгаан станцад 100 мВт, Дарханы ДЦС дээр 35 мВт-ын өргөтгөл, III ДЦС-ыг 50 мВт-аар шинэчлэх гэх мэт ажил хийгдэж байна. Дээр нь баруун аймгуудын эрчим хүчний хараат бус байдлыг багасгах зорилгоор 60 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихаар хэлцэл явагдаж байна.

-“Energy Mongolia-2013” Олон улсын хурал, үзэсгэлэн жил бүр зохион байгуулагддаг. Энэ удаагийнх эрчим хүчний яам бие дааж гарснаас хойш болж буйгаараа салбарын анхны Олон улсын хурал, үзэсгэлэн гэдэг утгаараа онцлогтой болов уу?

-Монгол Улсын эдийн засаг хурдацтай хөгжиж, эрчим хүчний байнгын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд эрчим хүчний салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлж олон томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд төр дотоод гадаадын, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоо чухал байр суурьтай юм. Тийм учраас энэхүү олон улсын хурал үзэсгэлэнг зохион байгуулж дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад өнөөгийн төр засгийн бодлого, хөрөнгө оруулалтын орчин, нөхцлийг танилцуулж, санал бодлыг нь сонсох нь их чухал байгаа. Мөн шинэ технологи, туршлага мэдээллийг солилцох томоохон боломж олгож, цогцоор нь зохион байгуулж байгаагаарай онцлог гэж хэлж болно.

-Та бүхэн зохион байгуулагчдын хувьд энэ арга хэмжээг үр өгөөжтэй болгох талаас нь хэрхэн ажиллаж, ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Энэ үзэсгэлэнгээр байгаль орчинд ээлтэй дэвшилтэт, шинэ техник технологуудыг танилцуулах, түүнийг Монголд нэвтрүүлэх, мөн  мэдээлэл солилцох, гадаад дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах талаар яриа хэлэлцээр хийх, санамж бичигт гарын үсэг зурах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг олон боломжуудыг бий болгох, ажил хэрэгч түншлэл, хамтын ажиллагаа бодит ажил хэрэг болгох тал дээр анхааран ажиллаж байгаа. Энэхүү Олон улсын хурал үзэсгэлэнгийн үр дүнд бий болсон шинэ санал санаачлагыг эрчим хүчний салбарыг хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгаж өгч баяжуулан тодотгол хийж, салбарын хөгжлийг хурдасгахад ач холбогдолтой.

-Эрчим хүчний салбарт төр хэтэрхий оролцдог, үнийг тогтоодог учраас хө-рөнгө оруулагчид болгоомжилдог гэх яриа бий. Таны ярьсан их бүтээн байгуулалтад оролцох сонирхлоо илэрхийлж буй гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хэр олон байна вэ?

-Олон улсын хурал, үзэсгэлэнд оролцохоор дотоодын 100 гаруй компани бүртгүүлсэн. Гадаадын дөчөөд компанид үзэсгэлэнгийн санал хүрсэн. Тэднээс 10 аад нь хуралд илтгэл тавихаа илэрхийлсэн.  Оролцогчдын тоо өдөр бүр нэмэгдэж байна. Хөрөнгө оруулалтын төрөл, нөхцлөөс шалтгаалаад Эрчим хүчний зохицуулах газар үнийг зохицуулдаг нь үнэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад эрчим хүчний эх үүсвэрүүд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ улсын нэгдсэн сүлжээгээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг. Хэрэглэгчдэд хүрч буй эрчим хүч зохицуулалттай үнээр хүрнэ. Сэргээгдэх эрчим хүчний үнийн асуудал дээр сэргээгдэх эрчим хүчийг дэмжих олон улсын сан, Монголын сэргэгдэх эрчим хүчний сангаас үнийн дэмжлэг үзүүлдэг.

-Одоогоор эрчим хүчний салбарт төр голлох байр суурьтай байгаа. Бүх станц шугам төрийн мэдлийн. Ер нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч нартай хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Эрчим хүчний салбарын хувьчлалын талаар таныг сонирхож байна гэж ойлгож байна. Өндөр хөгжсөн ардчилсан орнуудад эрчим хүч-ний салбар сонгодог утгаа-раа хувьчлагдсан байдаг. Манай хоёр хөршөд ч эрчим хүчний салбарын эх үүсвэр, дамжуулах шугамууд, түгээх ажиллагаа хувьчлагдсан жи-шээ байдаг. Манай улсын хувьд эрчим хүчний салбарын хувьчлалын тухайд тодорхой үе шаттайгаар хэ-сэгчлэн менежментын түвшиндявагдахталаар мэргэжлийн судпаачид ярьдаг. Ингэхдээ эрчим хүчний салбарын мэргэжлийн хүмүүс мэр-гэжлийн үйлчилгээ явуулдаг зөвшөөрөл бүхий байгууллагууд давуу эрхтэй оролцох нь зүйтэй гэж үздэг.

-Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулагч нарт ямар таатай нөхцөл, бодлогын бодитой дэмжлэг төлөвлөгдөж байгаа вэ. Ер нь хөрөнгө оруулагчдын хувьд ажиллах орчин таатай болж чадсана уу?

-Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байгаагаас төр болон гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс бүтээн байгуулалтуудад маш их анхаарал тавьж байгаа. Тиймээс Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарт таатай нөхцөл бүрдүүлэх зорилгоор Засгийн газар, Эрчим хүчний яамнаас бодлогын бодитой дэмжлэг үзүүлэхээр төлөвлөөд байгаа. Жишээ нь IV ДЦС-ын 100 мВт-ын өргөтгөл, Дарханы цахилгаан станцын 35 мВт-ийн өргөтгөл, “Амгалан-15” ДС-ыг улсын төсвийн болон зээлийн хөрөнгөөр санхүү-жүүлжбайна. Багануурын 700 мВт-ын цахилгаан станц, Шивээ овоогийн 300 мВт, Хотгорын цахилгаан станц, Эгийн голын УЦС барьж байгуулах хөрөнгийн 30 хүртэл хувийг Засгийн газрын бондын хөрөнгөөр, үлдсэн хувийг гадаадын хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөж байна. 30 хувийг улсаас санхүүжүүлж байгаа нь улс өөрөө уг төслийн хэрэгжүүлэхэд оролцож хөрөнгө оруулагчдад итгэл найдварыг бий болгосон нэг ёсны баталгаа юм. Үйлдвэр байгуулагдсаны дараагаар хөрөнгө оруулалтын болон зээлийн хөрөнгийг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний орлогоор эргэн төлөх нөхцөл тавигдаж байгаа.

-Манай улс Зүүн хойд Азийн зах зээл дээр эрчим хүч экспортлогч орон болно гэж байгаа. Энэ амлалтдаа хэрхэн хүрэх вэ?

-Зүүн хойд Азийн хамгийн том цахилгаан эрчим хүч хэрэглэгч орон бол манай хоёр хөрш. ОХУ эрчим хүчний эх үүсвэрийн үйлдвэрлэлийн илүүдэл нөөц боломжтой. БНХАУ бол эдийн засгийн өндөр хурдацтай хөгжлөөсөө шалтгаалан эрчим хүчний хэрэглээ нь урьд байгаагүйгээрээ өсөн нэмэгдэж тодор-хой хэмжээний дутагдалтай байдаг. Өнгөрсөн 2012 онд ОХУ-аас БНХАУ-д нэгтэрбум 466 сая квтц, манай улсад 2,666 сая квтц эрчим хүчийг экспортлосон. Үүнээс гадна Япон, Солонгос эрчим хүч импортлох ихээхэн сонир-холтой байдаг. Иймээс Шинэчлэлийн Засгийн газар, Эрчим хүчний яамны эрчим хүчний хөгжлийн бодлогод дотоодын эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангаж ойрын жилүүдэд эрчим хүчийг экс-портлох өөдрөг бодлогыг дэвшүүлээд байгаа. Дулааны эрчим хүчний гол эх үүсвэр нүүрс, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бол нар, салхи шүү дээ. Манай улс асар их нөөцтэй учраас Зүүн хойд Азийн сэргээгдэх эрчим хүч-ний нэгдсэн сүлжээг байгуулахад оролцох боломжтой. Тийм учраас 2012 онд Ерөнхийлөгчийн ивээл дор “Сэргээгдэх эрчим хүчний Зүүн хойд Азийн орнуудын бага хурал”-ыг амжилттай зохион байгуулсан юм. Дотоодын хэрэгцээг хангахад нарны гурав, салхины дөрвөн эх үүсвэрийг барихаар төлөвлөөд байна. Жишээ нь Хан-богдод 300 мВт нарны ца-хилгаан станц барихаар яриа хэлцэл хийгдэж байна.

-Тэгвэл гадаадын хөрөнгө оруулагчдыг энэ салбарын чухам аль хэсэгт, хэрхэн татан оролцуулах бодлоготой байгаа вэ?

-Эрчим хүчний салбарын хөгжилд гадаад дотоодын хөрөнгө оруулагчдийн гүйцэтгэх үүрэг их юм. Манай эрчим хүчний салбарт ихэвчлэн дотоодын хөрөнгө оруулагчид байгаа. Гэтэл дээр ярьсан томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт нь их. Иймээс төрийн болон гадаадын хөрөнгө оруулагчдын хамтарсан хөрөнгөөр санхүүжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулагчид байгаль орчиндээлтэй, шинэ дэвшилтэт техниктехнологотой, сан-хүүгийн боломжтой, гадаадад чанартай эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах шугам, барилга угсралтын ажил явуу-лах туршлага сайтай байдаг. Тиймээс ч энэ удаагийн “ENERGY MONGOLIA-2013” олон улсын хурал, үзэсгэлэнд гадаадын хөрөнгө оруулагчдыг өргөнөөр оролцуулах зорилготой байгаа. Иймд танай сониноор дамжуулан Гадаадын хөрөнгө оруулагчдыг өргөнөөр урьж байна.

-Таны ярьснаар ирэх жил олон тендер зарлагдах юм байна. Шалгаруулалт шударга байх итгэлийг хөрөнгө оруулагчдад яаж төрүүлэх вэ?

-Ирэх онд эрчим хүчний салбарт багагүй бүтээн байгуулалт хийгдэх төлөвлөгөөтэй байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 40 шахам ажлын техникийн шаардлага, зураг төслийг мэргэжлийн түвшинд хянан үзэж Худалдан авах ажиллагааны газарт өгсөн байгаа. Иймд шинээр байгуулагдсан Худалдан авах ажиллагааны газар тендер шалгаруулалтыг өндөр түвшинд, хуулийн дагуу хийнэ гэдэгт итгэж байна. Харин эндээс шалгарч ирсэн аж ахуй нэгжүүдтэй манайх гэрээ байгуулан, техник хяналтыг тавьж ажиллах болно.

Эх сурвалж: “Mongolian economy” сэтгүүл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж