Чавес том бизнест дайн зарлав

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Чавес том бизнест дайн зарлав

Уго Чавес. Фото ©AFP

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес өөрийн орны бизнес элит надад дайн зарлаж байна. Би түүнийг нь хүлээн авлаа гэж мэдэгдлээ. AFP мэдээлснээр Чавес өөрийн телевизийн нэвтрүүлэгтээ улс орны эдийн засгийн байдлыг муутгаж байгаа том компаниудын эсрэг “эдийн засгийн дайн” хийхийг хөдөлмөрчин олондоо уриалжээ.
Үүний зэрэгцээ тэрээр Венесуэлийн хүнсний үйлдвэрлэлийн томоохон компани Empresas Polar-т хандан түүнийг нийгэмчилнэ гэж заналхийлсэн байна Empresas Polar хүнсний бүтээгдэхүүнийг үнийг хянан, үйлдвэрлэлсэн бүтээгдэхүүнээс хэсгийг нь эрх баригч нараас нууж байгаад нь Чавес дургүйцэж байгаа гэнэ.
Лоренцо Мендоза (Lorenzo Mendoza) компанийн тэргүүн ерөнхийлөгчийн суудалд суух эрмэлзэлтэй байна гэж тэр дургүйцлаа. Empresas Polar түүний хэлснийг үгүйсгэж байгаа юм. Өмнө нь энэ компанийн газрыг хурааж бүтээгдэхүүнийг нь битүүмжилж байлаа. Тавдугаар сард Чавес уг компанийн шар айргийн үйлдвэрийг хаалгасан юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж