Эрх баригч намын дарга огцров

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Эрх баригч намын дарга огцров

Ли Мен Бак  санал өгч байгаа нь. Фото ©AFP

Өмнөт Солонгосын эрх баригч Агуу эх орон намын тэргүүн Чхун Мон Жун пүрэв гаригт мэдэгдэл хийгээд орон нутгийн сонгуульд нам нь ялагдсаны хариуцлагыг хүлээж огцорч буйгаа мэдэгдэв. Энэ тухай "Йонхап" агентлаг мэдээлжээ.
"Би чадах бүхнээ хийлээ. Гэхдээ хүмүүсийн сэтгэл зүрхийг байлдан дагуулж чадсангүй” гэж Чхун Мон Жун намын идэвхтнүүдийнхээ хурал дээр хэллээ. Намын ерөнхий нарийн бичгийн дарга Чхун Бен Гук бас огцорно гэж мэдэгдэв.
Агуу эх орны намын төлөөлөгчид хотын захирагчид ба мужийн захирагчдын зургаан суудал авсан бол сөрөг хүчний Ардчилсан нам долоон захирагчтаэй болжээ. Өөр гурван суудал бие даагч нарт болон өөр намд очжээ.
Өнгөрсөн лхагва гаригийн сонгуулиар Өмнөт Солонгосын иргэд орон нутгийн зөвлөлийн ба захиргааны 4000 орчим төлөөлөгчдийг сонголоо. Олон тооны шинжээчид энэ сонгууль нэг ёсондоо ерөнхийлөгч Ли Мен Бакын үйл ажиллагааны үнэлгээ болно мөн 2012 оны сонгуулийн бэлтгэл хэмээн тооцож байлаа.
Сонгуульд 39 сая сонгогчдын 54 хувь нь оролцсон ба энэ үзүүлэлт сүүлийн 15 жилийн дотор хамгийн өндөр үзүүлэлт гэж "Йонхап" мэдэгджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж