Зураб Жванияг Саакашвили өөрөө хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Зураб Жванияг Саакашвили өөрөө хөнөөжээ

Гүржийн ерөнхий сайд агсан Зураб Жванияг Михаил Саакашвили тамхины үнсний саваар толгой руу нь цохин хөнөөсөн гэж “Ялалтын төлөө” намын лидер, талийгаач бизнесмен Бадри Патаркацишвилийн өмгөөлөгч байсан Шалва Хачапуридзе мэдэгдлээ. Энэ тухай  түүнд тухайн цагтаа Патаркацишвили ярьж байсан гэнэ.
Өмгөөлөгчид Бадри Патаркацишвили ярьснаар ерөнхий сайдыг Шавнабада дахь ерөнхийлөгчийн өргөөнд урьж аваачаад хөнөөжээ. Потийн боомт ба Кулевын цогцолборын талаар тэнд ярилцаж, түүний ард Патаркацишвили байгааг Жвания нуулаа гэж Саакашвили үзсэн гэнэ. Уулзалтад өөр хүмүүс байсан тэд цаг нь ирэхээр гэрчлэх болно хэмээн  Патаркацишвили  ярьж байсан гэж Хачапуридзе өгүүлэв.
Бадри Патаркацишвилийн үхлийн хувьд түүнд хор өгсөн гэдэгт өмгөөлөгч итгэлтэй байна. Нас барахынхаа өмнө Патаркацишвили 20 кг-аар турсан, биед зовуургүй мөртлөө доройтоод л байна гэж тэр ярьж байсан гэнэ. Түүний үхлээс хойш гурван жил өнгөрч байгаа ч Скотланд-Ярд өнөөг хүртэл үхлийн талаар нь шалтгаанаа гаргаагүйг тэр онцолж байна. Тэд дүгнэлтээ нууж байгаа бол барууны нууц албад л тэнд холбоотой болж байна гэжтэр мэдэгдлээ.
Шалва Хачапуридзе мэдэгдэхдээ төрийн эргэлт хийх гэсэн гэх ялаа одоо хүртэл талийгаач Бадри Патаркацишвилигээс аваагүй гэжээ. Түүний хэлснээр энэ хэрэг хоёр жил ширээний нүдэнд хэвтэн хэнээс ч энэ талаар мэдүүлэг аваагүй гэнэ. Тэр хэргийн дагуу  Патаркацишвилийн хөрөнгө битүүмжлэгдсэн байх ёстой байдал түүнийг нь хэд дахин худалдсан ажээ.
Өмгөөлөгчийн хнэлснээр улстөрч, олон нийтийн зүтгэлтэн Гурам Шаразегийн үхэлд олон таамаглал үлдсэн гэнэ. Үндэсний үнэт зүйлийг  үрэн таран хийж, гадагш зөөж байсны эсрэг тэр тэмцэж байсан болохоор Шаразе энэ тэмцлийн хохирогч болсон байх гэж  Хачапуридзе хэлжээ. Түүнийг хөнөөсөн гэх хэрэгтэн Гиорги Баратели одоо ямар шоронд хэн  хэнтэй цуг хоригдож байгааг бид тогтоохоор оролдож байна гэж тэр хэлэв.
"Ялалтын төлөө" намын тэргүүн “улс орны засгийн эрхэнд жинхэнэ эх орончид ирцгээж, Звиада Гамсахурдия, Гии Чантурия, Зураба Чавчавадзе, Солико Хабеишвили, Зураба Жвания, Бадри Патаркацишвили болон бусад хүмүүсийн үхлийн шалтгааны үнэн зөвөөр гаргана” гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн гэж "Асавал-Дасавали" агентлаг мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж