
Сувагчлалаар татагдсан ашиглалтгүй болон бүртгэлгүй кабель шугамыг сувагчлалаас чөлөөлөх ажил эхэлжээ.
Мэдээлэл Холбоо Сүлжээ компани нь Улаанбаатар хотын хэмжээнд байгаа нийт худаг сувагчлал доторх кабелиудыг цахим бүртгэлд хамруулахажил хүрээнд 2013 оны 5-р сарын 21-ны өдөр гүйцэтгэгч болон захиалагч компаний төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтанд төрийн байгууллагууд болон холбооны кабель шугамын угсралт, суурилуулалтын үйлчилгээ эрхэлдэг 28 аж ахуйн нэгж оролцлоо.
Уг уулзалтын хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулалттайгаар хийгдэх талаар танилцуулсан юм. Үүнд:
- Худаг сувагчлалуудаар татагдсан физик болон шилэн кабелиудыг бүртгэлжүүлэх,
- Сувагчлалын гэрээнд бүрэн хамруулах, биркжүүлэх, худаг сувагчлалын технологийн шаардлагыг хангах
- Чиглэл тодруулсан кабелийн нөөц, муфьтны нөөцийг хөөж цэгцлэх
- Огт ашиглалтгүй бол кабелийг сувагчлалаас гаргаж сувагчлал чөлөөлөх
- Гэрээ хийгдсэн болон нөхөж хийгдсэн кабелиудыг мэдээллийн санд оруулах
- Нэгдсэн нэг стандартын дагуу биркжүүлэх зэрэг ажлууд хийгдэнэ.
Улаанбаатар хотын нийт худаг сувагчлал доторх кабель шугамуудыг бүртгэлжүүлэх ажил 2013 оны 6-р сарын 10-ны өдрийг хүртэл Мэдээлэл Холбооны сүлжээ компаний Хотын сүлжээний газарт хийгдэх тул уулзалтанд ирж амжаагүй компаниуд идэвхтэй хамрагдах шаардлагатай гэв.
Заасан хугацаанд өөрийн эзэмшлийн кабель шугамаа бүртгэлд хамруулаагүй аж ахуйн нэгж байгууллагын кабелийг тасалж, сувагчлалаас чөлөөлөх ба үүнтэй холбогдуулан Мэдээлэл холбооны сүлжээ компани ямар нэгэн хохиролд хариуцлага хүлээхгүй юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70112300,70112383,70112399, 70112605 утсаар лавлах боломжтой.