Төсвийн орлогын дийлэнхийг уул уурхайгаас оруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Төсвийн орлогын дийлэнхийг уул уурхайгаас оруулжээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдааныг УИХ-ын дэд дарга Н.Энхболд удирдаж, гишүүд асуултдаа хариулт авч эхлэв. УИХ-ын гишүүдийн хувьд уул уурхайгаар дамжуулж олох татварын орлого тааруу байгааг анхааруулж, үнэлгээг зөв тооцох шаардлага тулгарч буйг санууллаа. Тухайлбал, нүүрсийг дотор нь ангилж, гадаадад гаргахын зэрэгцээ төмрийн биетийн хэмжээг бодитой тооцох ёстой гэв.  Сангийн сайд С.Баярцогт үүнд “Төсвийн орлогод уул уурхайн бүтээгдэхүүний эзлэх жин өндөр байгаа. Тухайлбал, алтнаас 60.5 тэрбум төгрөг, нүүрсний экспортоор 76.8 тэрбум төгрөг, зэсийн баяжмалаар 237.2 тэрбум төгрөг, цайрын баяжмалаар 11.3 тэрбум төгрөг, төмрийн баяжмалаар 12.1 тэрбум төгрөг, жонш, жоншны баяжмалаар 2.1 тэрбум төгрөгийг тус бүр төвлөрүүлсэн” гэлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж