Улстөрийн дуулиан Обамагийн чансаанд нөлөөлсөнгүй

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

Улстөрийн дуулиан Обамагийн чансаанд нөлөөлсөнгүй

Олон нийтийн сүүлчийн асуулгын дагуу америкчуудын 53 хувь нь ерөнхийлөгчийн үйл ажиллагааг дэмжиж, 45 хувь нь дэмжсэнгүй.

      Фото: AFP 2013/ Brendan Smialowski
Сүүлийн өдрүүдийн улс төрийн дуулиан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн чансаанд  төдийлөн нөлөөлөөгүй болохыг CNN телевизийн  ORC компанитай хамтран явуулсан олон нийтийн санал асуулга харууллаа.

Сүүлийн долоо хоног Барак Обамагийн хувьд ерөнхийлөгч болсон цагаас нь хойш хамгийн хүнд өдрүүд байв. Түүний засаг захиргаа Ливийн Бенгазид дөрвөн дипломат амь үрэгдсэн  хэргийн талаар хэрхэн ажилласнаа тайлагнах хэрэгтэй байлаа. Мөн татварын албанаас консерватор байгууллагуудыг сонгон хатуу шалтгалт явуулж байсан  талаар АР агентлагийн утсыг чагнасан зэрэгт хариу өгөх хэрэгтэй болсон юм.

Олон нийтийн санал асуулгын дагуу америкчуудын 53 хувь нь Обамагийн үйл ажиллагааг дэмжсэн бол 45  хувь нь дэмжсэнгүй. Дөрөвдүгээр сард Обамагийн чансаа гурван хувийн хэлбэлзлийг тооцоод 51 хувьтай байсан юм. Gallup компанийн асуулга ч Обамагийн чансаа бага зэрэг өссөнийг харууллаа.

Үүний зэрэгцээ асуугдагчдын 70 хувь нь сөрөг хүчний байгууллагуудыг хатуу шалгалт явуулсан гэх хэрэгт Обамагийн өгсөн тайлбарт сэтгэл өндөр байгаа гэнэ. Харин Бенгазийн хэрэг явдлаар түүний ажиллагааг дэмжсэн хүмүүсийн тоо 42 хувь болж, 52 хувь нь утас чагнасныг буруутгажээ. Асуулгыг тавдугаар сарын 17, 18-нд утсаар явуулсан бөгөөд насанд хүрсэн 923 хүнийг хамруулсан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж