Монголбанк хуваарь ёсоор өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Банкууд 35.1 сая ам.доллар худалдан авах, 2.4 сая ам.доллар худалдах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1439.50 төгрөгийн хаалтын ханштайгаар 25 сая ам.долларыг банкуудад худалдаж, валютын захад ам.доллар нийлүүлэв. Банкууд мөн 102.0 сая юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 233.70 төгрөгийн хаалтын ханштайгаар саналыг 100 хувь биелүүлж, валютын захад юань нийлүүлэв.
Мөн өнөөдөр банкууд валютын своп хэлцлээр 76 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад ам.доллар нийлүүлсэн байна.
Т.МАША