Сонгуулийн сургалтад хамруулж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

Сонгуулийн сургалтад хамруулж байна

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа, сонгуулийн эрх бүхий иргэдийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах, тэдний саналыг авах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий салбар комисс Монгол Улсаас гадаад улсад суугаа нийт 39 дипломат төлөөлөгчийн газарт байгуулагдсан. Салбар комиссийн гишүүд гадаадад суугаа сонголчуудыг сонгуульд хэрхэн оролцох тухай сургалт семинар зохион байгуулж байгаа аж.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн саналыг тухайн оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан ирэх зургаадугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд авахаар болсон. Мөн гадаадад амьдарч байгаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхийн тулд тавдугаар сарын 5-29-ний хооронд Дипломат төлөөлөгчийн газартаа биечлэн буюу факс, цахим шуудан, утсаар бүртгүүлж, санал өгөх эрхээ баталгаажуулах шаардлагатай юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж