Обама Охлахома мужийг гамшгийн бүс гэж зарлав

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

Обама Охлахома мужийг гамшгийн бүс гэж зарлав

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама цуврал хуй салхинд өртсөн Охлахома мужийг гамшгийн бүс гэж зарлав. Эх газрын хуй салхины улмаас тус мужид 51 хүн амиа алдсаны 20 нь хүүхэд байсан юм.

Фото: REUTERS/ Gene Blevins

Оклахома мужид “Том гамшиг гарлаа” гэж тэмдэглэсэн зарлигт ерөнхийлөгч гарын үсгээ зурсан ба тэрээр холбооны тусламжийг муж улс болон орон нутгийн засаг захиргаанд үзүүлэх үүрэг өгчээ. Холбооны Засгийн газар Охлахома мужийн гамшигт илүүтэйгээр хэлмэгдсэн Кливленд, Линкольн, Макклейн, Оклахома, Поттаватоми  зэрэг таван мужийн оршин суугчдад очих юм байна.

Холбооны тусламжийг түр хугацааны орон гэр мөн байр байшин босгоход зориулах юм.  Гамшгийн улмаас  233 хүнийг  гамшиг дайрснаас амь үрэгдэгсдийнх нь тоо 91 болов. Тэдний 20 гаруй нь хүүхдүүд байгаа ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж