“The Voice” шоуны хамгийн анхны шүүгчдийн нэг, рэппэр Cee Lo Green энэ жил гурван шинэ цомог гаргахаар төлөвлөжээ. Тэрээр шинэ цомгууд дээрээ өөрийн санаачилсан “LP”, “Gnarls Barkley”, “Goodie Mob” нэртэй хөгжмийн студиудтай хамтран ажиллах гэнэ.
Өнгөрөгч ням гаригт болсон “Billboard Music Awards”-ийн үеэр тэрээр гурван цомгийнх нь нэг “Girl Power”-ийг тун удахгүй фэнүүүддээ хүргэсний дараа үлдсэн хоёр цомгоо ч мөн ар араас нь хүргэх болно гэдгээ фэнүүддээ дуулгажээ.
Cee Lo Green-ий хувьд “Girl Power” нэртэй шинэ уран бүтээл нь түүний дөрөв дэх соло цомог болж байгаа юм байна. Тэрээр мөн шинэ цомгууд дээрээ дуучин Тейллор Свифт, Бруно Марс, Pitbull, Жастин Бибертэй хамтран ажиллах гэнэ.
Э.АНХТУЯА