Сонгогчдын жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ нягтлаарай

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

Сонгогчдын жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ нягтлаарай

Та Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.burtgel.mn цахим хаягаар орж, нүүр хуудас хэсэгт байрлах  “Ерөнхийлөгчийн сонгууль 2013” цонхны “энд дарна уу” гэсэн хэсгийг даран нэвтэрч ороод регистрийн дугаараа оруулж зөвхөн өөрт хамааралтай мэдээлэлтэй танилцаж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах боломжтой юм байна. Хэрэв таны мэдээлэл бүртгэгдээгүй юмуу зөрчилтэй байвал зөрчлийг арилгуулах талаар өөрийн оршин суугаа харьяа сум, дүүргийнхээ иргэний бүртгэлийн тасагт хүсэлтээ гаргах боломжтой аж. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртэгдсэн байвал өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэрийн өмнөөс санал өвөх өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагад бичгээр гомдол гаргах эрхтэй гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлж байна.

Дашрамд, Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр буюу сонгуулийн тухай хуульд заасны дагуу насанд хүрсэн нийт иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалтыг хуулийн хугацаанд өөрийн байгууллагын www.burtgel.mn цахим хуудаст байршуулсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар уг сайтаар 166 гаруй мянган иргэн дээрхи хаягаар орж, өөрийн мэдээллээ шалгаад байгаа гэнэ

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж