Шведэд 100 машин шатаав

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

Шведэд 100 машин шатаав

Шведийн нийслэл Стокгольмын захын дүүрэгт тавь орчим хүн оролцсон үймээн гарах үеэр зуу орчин автомашин шатаажээ.
        
Цагдаагийн ажилтнуудын мэдээллээр гаражид болон задгай байрлуулсан автомашинуудыг шатаасан байна. Үүний дараа үймээнд оролцсон залуучууд цагдаагийн ажилтнуудтай мөргөлдөж, чулуугаар шидэлж эхэлсэн гэнэ.

Хюсбю гэх захын дүүрэгт алагдсан 69 настай хүний үхэл үймээний шалтгаан болсон бололтой. Тэр эрэгтэй цагдаагийн ажилтнуудыг заналхийлж байгаад өнгөрсөн долоо хоногт алагдсан байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж