
Кино ертөнцийн дэгжин сайхан бүсгүйчүүдийн нэг Жессика Алба хайрт нөхөр Каш Варрентай хуримласны таван жилийн ойг тэмдэглэжээ. Жессика гэр бүлдээ тохиож буй баярт мөчийн талаар фэнүүдтэйгээ хуваалцахыг хүсч, инстаграмд гэрэл зургуудаа оруулсан байна. Тэрээр 2008 оны тавдугаар сарын 19-ний өдөр Америкийн нэртэй жүжигчдийн нэг Майкл Варрений хүү Каш Варентай хуримлаж байжээ.
Хосууд өдгөө таван настай охин Онор Мэри, хоёр настай Гарнер хүүгийн хамт амьдарч буй юм. Холливудын сайхан бүсгүй, сайн ээж гэгддэг Жессика сүүлийн үед уран бүтээлдээ ханцуй шамлан орсон бололтой. Тэрээр энэ онд “Sin City: A Dame to Kill For”, “Machete Kills”, “Escape from Planet Earth” нэртэй гурван ч кинонд тоглох гэнэ.
Э.АНХТУЯА