Татан тавин мэтгэхдээ
Учиг сvвлэх сvмбэн хуруу
Уянга өргөх лимбэн хуруу…” хэмээн эгшиглэдэг Ц.Сүхбаатарын үг,
Н.Авирмэдийн
ая “Уянга цагаан хуруу” дууг “Номин талст” хамтлагийн дуучин
Т.Дэлгэрмөрөн, “Бөртэ” хамтлагтийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ нар дахин
амьдруулан дүрсжүүлжээ. Энэ бүтээл бол "Prosound" студийн дууны
найруулагч Рагугийн санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон
шилдэг уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж буй “The Mongolian Live
Sessions” төслийн ээлжит уран бүтээл юм.
NEWS.mn сайт уг
төслийг дэмжин, уран бүтээлчдийг цувралаар танилцуулж байгаа юм. Нэг
дуучин, нэг хөгжимчин хамтран уран бүтээл туурвих явцыг харуулах, амьд
хөгжмийн ажлыг харуулах зорилготой төслийн хүрээнд рок, попын шилдэг 16
уран бүтээлчийн найман видео бичлэгийг ямар ч засвар өөрчлөлтгүйгээр
үзэгчдэд толилуулж эхэлсэн нь үзэгч, сонсогчдод ихэд таалагдаж байгаа.
Одоогоор
төслийн хүрээнд “Sweetymotion” хамтлаг, төгөлдөр хуурч, хөгжмийн
зохиолч Б.Чинбат болон “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, гитарчин Өөжгий нарын
хослолыг үзэгчдэд хүргээд байсан бол өнөөдөр ийнхүү гурав дахь уран
бүтээлийн эзэд тодорлоо.
Та дуучин Дээгий, ятгын хатан хаан
Мөнх-Эрдэнэийн хослолыг доорх линкээр орж үзээрэй.
www.youtube.com/MongolianLive, www.twitter.com/MongolianLive,
www.facebook.com/MongolianLive, www.instagram/MongolianLive
Г.ДАША