Цэцэрлэгийн багачууд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн багачууд өрсөлдөнө

Цэцэрлэгийн насны багачуудын дунд жил бүр зохиогддог “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн маргааш /05.22/ “АСА” циркт болох гэж байна.  Тэмцээнд  орон нутаг болон нийслэлэийн есөн дүүргээс шалгарсан нийт 19 цэцэрлэгийн багачууд өөр хоорондоо өрсөлдөж, авхаалж самбаагаа сориход бэлэн болжээ.

Хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийг сайн мэддэггүйгээс болж осол аваарын хохирогч нь болох тохиолдол байдаг. Явган хүний гарцгүй газраар харгалзах хүнгүй зам хөндлөн гардаг, машины урдуур гэнэт гүйх зэрэг хүүхдүүд өөрсдийгөө эрсдэлд оруулдаг гэнэ. Тиймээс хүүхдүүдэд багаас нь тэмцээн уралдаанаар дамжуулан замын хөдөлгөөний талаар зааж өгч, дадлага болгож байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэж албаны хүмүүс дүгнэж байна.

М.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж