“Google” татвараас зайлсхийдэг байсныг илчлэв

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

“Google” татвараас зайлсхийдэг байсныг илчлэв

“Google” компанийн Британийн салбар татвар төлөлтөө эрс бууруулж, тус орны төсөвт хэдэн зуун сая фунт дутуу төлжээ. Тус компанид ажиллаж байсан Барни Жонс (Barney Jones) гэгч энэ тухай “The Sunday Times” сонинд илчилсэн байна.

Фото: Justin Sullivan / Getty Images North America / AFP

Түүний хэлснээр, “Google” британи хэрэглэгчидтэй гэрээ хийж, мөнгө нь Их Британи дахь дансанд нь ороод, харин гэрээг Дублины  оффист бүртгэдэг байв. Ингээд мөнгөө Ирландад шилжүүлж, тэндээс Бермудын арал руу гаргадаг байжээ. Энэ схемийн дагуу “Google” орлогоо нуун дарагдуулдаг байсан гэнэ.

Жонс 2002-2006 онд “Google”-д ажиллаж байсан ба өөрийн сэжгийн талаар Төрийн хөрөнгө зарцуулахад хяналт тавьдаг Британийн товчоонд (Public accounts committee) яриад баталгаа болгон 100 мянга орчим цахим захидлын хуулбарыг өгөхөд бэлэн байгаа гэсэн байна.

Өмнө нь Британийн “Google” татвар бага төлж байгааг хэлж байсан. Хойд Европын интернэт компанийн зохицуулагч Мэтт Бриттины (Matt Brittin) худал мэдэгдэлд дургүйцсэн Жонс баталгаатай мэдээлэл өгөхөд бэлэн гэдгээ “The Sunday Times” сонинд ярьсан гэнэ. Компанийн зохицуулагч “Google”-ийн Британи дахь салбар нь наймаа хийдэггүй учир Британид бага татвар төлж байгаа гэсэн  юм.

“The Sunday Times” сонин “Google”-ийн материалд дүн шинжилгээ хийгээд энэ салбарын бараа эргэлт нь 2011 онд  2,7 тэрбум фунт байсан гэж тэмдэглэв. Тэр тэр орлогын татварт уг салбар 11 сая фунт төлсөн байжээ. Agence France-Presse агентлагийн мэдээгээр бол тэр жилд “Google” 3,2 тэрбумын орлоготой байснаас зургаан сая фунтын татвар төлсөн байна. Их Британид компаниудаас 23 хувийн татвар авдаг.

“Google” компаниас гадна “Facebook”, “Apple”, “Starbucks” зэрэг компаниуд өөрийн төв байраа Ирландад бүртгүүлж, Их Британид бага татвар төлдөг аж. Ирландад компаниудаас авах татварын хэмжээ нь 12,3 хувь байдаг ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж