Офицерууд замын хөдөлгөөн зохицуулж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

Офицерууд замын хөдөлгөөн зохицуулж байна

Замын цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний анхдугаар зөвлөгөөн өнөөдөр /2013.05.21/ боллоо. ЗЦГ-ын ахлагч бүрэлдэхүүн өөрсдөө санаачлан ахлагч нарын зөвлөл байгуулж, анхдугаар зөвлөгөөнөө зохион байгуулж байгаа аж. Энэхүү зөвлөгөөнд ахлагч нар цагдаагийн байгууллагын шинэчлэл, алба хаагчдын мэдлэг чадвар, харьцаа, ажлын байр, эрүүл мэнд, амьдрал ахуй нөхцөл, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо. ЗЦГ-ын нийт 250 гаруй ахлагч бүрэлдэхүүн ажилладаг бөгөөд зөвлөгөөнд ахмад ажилтнууд ажлын туршлагаасаа хуваалцаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, Гавьяат тамирчин Б.Наранбаатар, их, дээд сургуулийн эрдэмтэн, багш нар оролцож сонирхолтой сэдвүүдээр ярилцсан байна.

Энэ өдөр ахлагч бүрэлдэхүүн сургалт зөвлөгөөнөө зохион байгуулж байх үеэр тэдний оронд ЗЦГ-ын төвийн хэлтэс, тасгийн байцаагч, офицер, ахлах байцаагч нар замын хөдөлгөөнийг зохицуулж байгаа юм.



М.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж