Инфляци буурсан шалтгаан нь газрын тосны үнэ буурсантай холбоотой хэмээн шинжээчид үзэж байна. Өнгөрсөн гуравдугаар сард газрын тос нэг баррель нь 120 ам.доллар орчим үнэтэй байсан бол одоогийн байдлаар 93 ам.доллар болж буурчээ. Өөр нэг хүчин зүйл нь дээрх хоёр эдийн засгийн эрэлт хэрэгцээ сул байгаатай холбоотой аж.
АНУ-ын эдийн засгийн өсөлт Европын ихэнх орноос харьцангуй сайн боловч тогтворгүй байгаагийн зэрэгцээ ажилгүйдэл их байгаа нь цалин, хөлсний зардалд дарамт учруулж, жижиглэнгийн барааны худалдаачид болон компаниуд бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх боломжийг хязгаарлаж байгааг "BBC" мэдээлийн агентлаг онцолжээ.
Евро бүсийн зарим орны эдийн засгийн тогтворгүй өсөлтийг төсвийн таналтаар нөхөж байгаа ч бусад оронд ажилгүйдэл ихэссэн нь тус бүсийг өдийг хүртэл хямралаас гаргахгүй байгааг цөөнгүй тоо баримтаас харж болно.
Францад одоогийн байдлаар инфляци буураад байгаа ч эдийн засаг нь эргээд хямралд орсон тухай мөн "BBC" мэдээлсэн байна. Германы эдийн засаг энэ оны эхний улирлын байдлаар дөнгөж 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй байв. Грек улсын эдийн засаг сэргэхгүй байгаа бөгөөд бараа, бүтээгдэхүүний дундаж үнэ сүүлийн үед буурч, бүхэлдээ дефляцид автаад байна. Харин Румин, Эстони, Недерланд улсад бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт хамгийн өндөр байгаа аж.
Энэ сарын эхээр евро бүсийн эдийн засгийг дэмжих зорилгоор Европын Төвбанк бодлогын хүүгээ түүхэндээ анх удаа 0.5 хувь болгон бууруулсан. Бага хүү инфляцийг чөлөөлөх боловч эдийн засгийн өсөлт тогтворгүй байгаа өнөө үед дефляци асуудал үүсгээд байгаад тус банкныхан санаа зовниж байгаагаа ярьж байна. Худалдан авагчид ирэх саруудад бараа, бүтээгдэхүүний үнэ илүү хямдарна гэсэн хүлээлттэй байгаа нь эдийн засгийн үйл ажиллагааг цаашид улам дордуулах магадлалтай юм. Цаашдаа инфляци аюул учруулах хэмжээнд хүрэх магадлал харьцангуй бага бөгөөд энэ нь Европын Төвбанкны зорилтот хүү болох хоёр хувиас нэлээд доогуур үзүүлэлттэй байна.