Бейонси хөл хүнд гэдгийг няцаав

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

Бейонси хөл хүнд гэдгийг няцаав

Дуучин Бейонси хөл хүнд болсон, урлагийн ертөнцийн нэгэн гайхалтай гэр бүл шинэ хүнээ хүлээж буй тухай шар хэвлэлүүд шуугиж байна. Харин дуучин бүсгүйн нөхөр Jay-Z дээрх мэдээллийг эрс няцаажээ. Тэрбээр Нью-Йоркийн “Hot 97” радио нэвтрүүлгийн хөтлөгчийн асуултад “Энэ мэдээлэл худлаа. Магадгүй дээрх цуурхал биднийг дахин хүүхэдтэй болохыг хүсч буй фэнүүдэд маань их таалагдсан байх. Бид ирээдүйд дахин хүүхэдтэй болно. Гэхдээ одоо биш” хэмээн хариулжээ. Мөн энэ үеэр Бейонси ч цахим хуудсаараа дамжуулан өөрийнх нь талаар худал мэдээлэл цацахгүй  байхыг  хүсчээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж