“Монгол жаал” бэсрэг наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

“Монгол жаал” бэсрэг наадам боллоо

Дархан-Уул аймгийн тавдугаар цэцэрлэгийн хамт олон 2009 оноос эхлэн "Монгол жаал” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг хөтөлбөрийн хүрээнд бага насны хүүхдүүдэд ардын уламжлалт ёс заншил, зан үйлд сургах 13 зүйл сэдэвт сургалт хичээлийг боловсруулан заажээ. Өнөөдөр/05,21/ энэхүү сургалт хичээлийнхээ үр дүнг аймгийн удирдлагууд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчиддээ тайлагналаа. Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууддаа ардын өв соёлыг ойлгуулж сургах, өвлүүлэн үлдээх таниулах, тэдний үндэсний бахархалыг нь сэргээх, дэлгэрүүлэн хөгжүүлэх зорилготойгоор энэхүү "Монгол жаал” бэсрэг наадмыг зохион явуулж байгаа аж. Энэ жилийн эхний наадмыг Дархан-Уул аймгийн 5 дугаар цэцэрлэг "Монгол жаал” бэсрэг наадмаар хагаллаа. Бэсрэг наадамд аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Чүлтэмбат зэрэг аймгийн удирдлагууд урилгаар оролцсон юм. Эл өдрийн бэсрэг наадмыг хурдан морьдын уралдаан, сур харваа, бөхийн барилдаан чимэж байлаа.

Хүүхэд багачууд уран мэхийг уралдуулан барилдаж, цэц мэргэнээ сориж өөрсдийн хийсэн модон мориор уралдсан юм. Цаашдаа уг бэсрэг наадмыг тус цэцэрлэгийн хамт олон уламжлал болгон зохион явуулахаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: http://darkhanith.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж