Цагдаа буудсан сурагчдын хэргийг шалгаж дуусчээ

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

Цагдаа буудсан сурагчдын хэргийг шалгаж дуусчээ

Ховд аймгийн Булган суманд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөрийн амийг хөнөөсөн этгээдүүдийг мөрдөн байцааж дуусчээ. Хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж дууссан бөгөөд Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэхэд бэлэн болжээ. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд 8, 9, 11 дүгээр ангийн сурагчид болох Х.Саягас, Х.Сапаргали, Х.Хапаар нар нь хулгай хийх явцдаа цагдаагийн ажилтныг буудан амь насыг нь хороосон юм. Мөрдөн байцаалтын явцад гэмт этгээдүүд болох сургуулийн сурагчид нь урьд нь долоон удаа хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан нь тогтоогджээ.

Х.Саягас, Х.Сапаргали, Х.Хапаар нарыг Эрүүгийн хуулийн 91.2, 91.2.6, 91.2.8, 91.2.11, 145.3 дугаар зүйл ангид зааснаар яллагдагчаар татжээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж