МакДональдсын сурталчилгаа шуугиан тарьж байна | News.MN

МакДональдсын сурталчилгаа шуугиан тарьж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

МакДональдсын сурталчилгаа шуугиан тарьж байна

МакДональдсын Франц дахь салбарын
хийсэн видео сурталчилгаа сүүлийн хэдэн өдөр ихээхэн шуугиан тариад
байна. “Come As You Are” /Өөрийнхөөрөө л ир/ гэсэн нэртэй энэ
сурталчилгаанд ижил хүйстнүүдийн тухай харуулсан нь ийнхүү олны
анхаарлыг татах шалтгаан болжээ. Ихэвчлан калори ихтэй, эрүүл мэндэд
тийм ч сайн нөлөөтэй бус хоолтой гэж шүүмжлүүлдэг түргэн хоолны газрын
энэ сурталчилгаа нь харин хүмүүсийн зүгээс шүүмжлэлээсээ илүү сайшаал
сонсож байна. Сурталчилгаанд нэгэн өсвөр насны хүү МакДональдсд сууж,
ангийнхныхаа зургийг үзэж байна. Тэгтэл утас нь дуугарах бөгөөд тэр “Би
чамайг бодож байлаа. Би бас чамайг санаж байна” гэж ярьдаг. Энэ үед аав
нь хүрч ирж суух бөгөөд өөрөө хэрхэн хүүгийнхээ насан дээр “охидын
хүсэмжит хөвгүүн” байсан тухайгаа ярьдаг. Тэгээд хүү нь дан хөвгүүдийн
сургуульд сурсан нь харамсалтай гэж хэлдэг байна. Хүү нь үүнийг сонсоод
зүгээр л инээмсэглэдэг.

Гол санаа нь гэвэл хүү нь ижил хүйстэн
юм. Энэ үйл явдлын дараа “Өөрийнхөөрөө бай” гэсэн бичиг франц хэл дээр
гарна. “Бид ямар нэг дүгнэлт хийлгүйгээр манай нийгэм ямар байгааг
харуулахыг хүссэн” гэж МакДональдс Францын хэвлэлийн төлөөлөгч Натали
Легарлантезеч ярьж байна. Энэ сурталчилгаа нь зөвхөн Францад л ТВ-үүдээр
цацагдсан хэдий ч цахим технологи хөгжсөний ачаар дэлхий даяар үзэх
боломжтой бөгөөд “You Tube”-д тавигдсан видеог нь хэдхэн хоногт хэдэн
сая хүн үзсэн байна. “Canada.com”-ын үзэж байгаагаар энэ сурталчилгаа нь
МакДональдсын сурталчилгаанд ижил хүйстнүүдийг харуулсан анхны
тохиолдол болж байгаа гэнэ. Энэ сурталчилгааг ижил хүйстнүүд нааштайгаар
хүлээж авч байна. “ЕГАЛА Канада” байгууллагын захирал Хелен Кеннеди энэ
талаар “МакДональдс энэ асуудлыг гаргаж тавьж байгаа нь сайшаалтай.
Тэдний шинийг эрэлхийлсэн багийнханд баяр хүргэмээр байна” гэж ярьсан
байна.

Австралийн “Брисбан Таймс” сонинд энэ талаар “Дээрхи
сурталчилгаа нь Франц дахь МакДональдсын хэрэглэгчид ямар олон янз
байдгийг хүлээн зөвшөөрсөн алхам боллоо” гэж бичсэн бол Австралийн тэгш
эрхийн тухай эвслийн төлөөлөгч Родней Крүүм үүнийг “дэлхийн хамгийн
нөлөөтэй олон нийтэд хүрдэг байгууллага энэ асуудлаар байр сууриа
илэрхийлсэн тохиолдол өмнө нь байгаагүй зүйл” гэж ярьж байна. “Брисбан
Таймс”-ын явуулсан судалгаагаар судалгаанд оролцсон Австраличуудын 82
хувь нь энэ сурталчилгааг аятайхан гэж үзсэн бол 18 хувь нь аюултай гэж
үзсэн байна. Харин АНУ-ын “Планет Хомо” вэбсайт уг сурталчилгааны видеон
дээр хүүг аавдаа өөрийнхөө бэлгийн чиг хандлагыг хэлэхгүй нуусан гэж
шүүмжилсэн байна. Уг видеог дараах линкээр орж үзэж болно.

http://www.youtube.com/watch?v=9xGRii6IA1M&feature=related

Т.Бадрах

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-04 202.179.20.192

LaCie компаний 4TB буюу 4000GB багтаамжтай 4big Quadra зөөврийн супер хард зарна 88664040

Avatar

WORLD CUO 2010-06-04 180.235.168.156

Хөлбөмбөг сайн чанарын Аргэнтин Франц Испани Холланд Гэрман Англи Итали Бразил Португал Амэрик улсын шинэ өмсгөл 95128870 Хөлбөмбөг сайн чанарын Аргэнтин Франц Испани Холланд Гэрман Англи Итали Бразил Португал Амэрик улсын шинэ өмсгөл 95128870 95128870 South AFRICA 2010

Avatar

Ижил хүйстэн 2010-06-04 202.72.246.106

Ижил хүйстэн байна гэдэг бол сэтгэцийн өвчин яах аргагүй мөн Харин эднийг зүгээр л бидний нэг гэх мэтээр өөгшүүлж байх л ёстой мэтээр нийгэмд ойлгуулахыг оролдож байгаа нь жинхэнэ аймшигт явдал юм Байгалаас хосоор заяасан хүйсийг хольж хутгаж байгаа нь ёстой ой гутам зүйл тэднийг жигшин зайлуулах нь муу зүйл огт биш гэж би үзэж байна Эд л ДОХ зэрэг аюулт өвчнийг дэлгэрүүлж үүр уурхай нь болж байдаг Тэднийг зайлуулах хэрэгтэй

Avatar

123 2010-06-04 182.160.47.212

Мэдээ бол мэдээ малаа юу байх нь хамаагүй зүгээр л мэдээлж байна тэнэг п***а минь

Avatar

хурдан далд ор.. 2010-06-04 217.24.67.231

ямар тэнэг юм мэдээлдэг гар вэ еерее ижил хуйстэн юм байх дааугуй яахав дээ ижил хуйстнууд энэ хортой хоолноос нь авч идээд хурдан ухэж далд ор гэсэн утгатай ч юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж