Baptiste-д хайртай хэвээрээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Baptiste-д хайртай хэвээрээ

Нэрт дизайнер Karl Lagerfeld “Karl Lagerfeld” брэндийнхээ энэ хавар, зуны зар сурталчилгааны зураг авалтдаа Австралийн модель Abbey Lee Kershaw болон өөрийн “мөнхийн” дуртай эрэгтэй модель Baptiste Giabiconi нарыг сонгосон байна. Франц модель Baptiste Giabiconi-нийг Karl Lagerfeld сүүлийн хэдэн улирал дарааллан өөрийн загварын орднуудын нүүр царайгаар сонгоод байгаа юм. Энэ удаад ч бас Baptiste-г орхисонгүй. Karl Lagerfeld түүний талаар “W” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Baptiste бол эрэгтэй Gisele Bundchen. Тэр хувцастай байхдаа төгс төгөлдөр. Хувцасгүй байхдаа гайхалтай” гэж ярьж байсан юм.
Нэрт дизайнер өөрөө зар сурталчилгааны зураг авалтаа хийсэн байна. Цуврал зургууд дээр Австралийн гоо шаргал үст өөр, өөрөөр хувцасласан бол нэрт дизайнерын мөнхийн шүтээн болох халуухан франц модель яг нэгэн хэвийн хувцастайгаар зураг бүрт авахуулжээ. Үүгээрээ нэрт дизайнер хэнийг нь онцолсон хэрэг вэ гэж загварын томоохон сайтууд санал асуулга явуулаад эхэлж. Таныхаар тэр хэнийг онцолсон бэ?  Abbey Lee Kershaw-ыг уу, эсвэл мөнхийн шүтээнийгээ юу?

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж