
“Лемонс” хамтлагийн хоёр дахь бие даасан “Жанжин Сүхбаатарын ойролцоо нэг давхарт” тоглолт маргааш, нөгөөдөр хоёр өдөр болох гэж байна. Тус хамтлагийнхан тоглолтоо өнгөрсөн онд хийхээр төлөвлөж байсан ч зарим нэг шалтгааны улмаас хойшилсоор өнөөдрийг хүрсэн. “Лемонс” хамтлагийнхан тоглолтоо “I Loft Function House”-д хийх бөгөө тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Hi-Fi Label” ажиллаж байна. Тоглолтод “Шар айраг”, “Метроном”, “Alien”, “Vatame” зэрэг хамтлагууд оролцоно.
М.Дөл