Их аварга Асашёорюү эх орондоо ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

Их аварга Асашёорюү эх орондоо ирнэ

Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Асашёорюү Д.Дагвадорж энэ сарын 11-нд эх орондоо ирэхээр боллоо. Зодог тайлснаа албан ёсоор мэдэгдсэнээсээ хойш эх нутгийнхаа шороон дээр хөл тавиагүй байгаа домогт их аваргаа Монголын ард түмэн ёслол хүндэтгэлтэйгээр угтан авах нь мэдээж юм.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр Асашёорюү энэ сарын 11-ний пүрэв гаригт өглөөний 11 цаг 55 минутад Бээжин-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирэх ажээ. Их аваргыг Японы хэвлэл мэдээллийнхэн дагаж ирэх мэдээ байна. Асашёорюү ирсэн даруйдаа хэвлэлийн хурал хийлгэж, сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулах аж. Үүний дараа Чингисийн хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлж, Сүхбаатарын талбайд ард түмэнтэйгээ мэндчилэх гэнэ. Их аваргыг гуравдугаар сарын башё эхлэхийн өмнө шилжин явах цомоо өгнө гэсэн мэдээ байгаа. Гэвч их аварга Асашёорюү башёгийн үеэр Японд байхгүй бололтой.  

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж