Бодь даатгал харилцагчдынхаа талархлыг хүлээв

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

Бодь даатгал харилцагчдынхаа талархлыг хүлээв

ТОП даатгалын компаниар удаа дараа өргөмжлөгдсөн “Бодь даатгал” компани энэ сарын 17, 18, 19-ний өдрүүдэд Улаанбаатар хот дахь бүх салбар, даатгалын үйлчилгээний цэгүүдэд болон Багануур, Орхон, Дархан-Уул, Төв аймгуудад “Даатгалын Өдөрлөг”-ийг амжилттай зохион байгуулж даатгалын нэг цэгийн үйлчилгээг иж бүрнээр цаг алдалгүй авах бүрэн боломжийг ханган урамшуулалт үйлчилгээ үзүүлжээ.  Энэхүү өдөрлөгөөрөө даатгалын талаарх бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөө өгч болзошгүй аюулаас найдвартай хамгаалалт бүхий бүтээгдэхүүн үйлчилгээний талаар зөв, хүртээмжтэй мэдээллийг иргэдэд өгсөн байна. Уг өдөрлөгийн хүрээнд иргэдийн даатгалдаа  30 хувь хөнгөлөлт үзүүлж, даатгуулсан хүн бүрт гарын бэлэг олгосон байна.

Түүнчлэн Улаанбаатар их дэлгүүрийн чанх хойно байрлах “Даатгалын үйлчилгээний төв”, Нарны зам дагуу байрлах “Нөхөн төлбөрийн хэлтэс”, “Сүхбаатар дүүргийн салбар” нөхөн төлбөрийн материалыг хүлээн авч өдөрт нь шийдвэрлэн олгож даатгуулагчиддаа гэнэтийн бэлэг барьсан байна.

Авто радио сонсогч жолооч нарын дунд даатгалын тухай асуулт хариултын тэмцээн зохиож азтай оролцогч, ялагч болсон жолооч нар 30 хувийн хөнгөлөлт эдлэх эрх болон компанийн гарын бэлгийг гардан авлаа.                 
 
Бодь даатгал компани 21 аймагт өөрийн салбараа байгуулаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн бөгөөд хөдөө орон нутгийн иргэдийг болзошгүй эрсдлээс хамгаалж өнөөдрийг хүрчээ. Түүнчлэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Жолооч жолоочдоо тусалъя” аяныг орон даяар эхлүүлсэн. Ингэснээр замын хөдөлгөөнд соёлтой оролцох, зам тээврийн осол эрсдэлийг бууруулах, нийгэмд эерэг уур амьсгал бий болгох, бие биедээ тусалж буй жолооч нарыг алдаршуулах, нийгэмд зөв үлгэр дууриал бий болгож байгаа юм.

Өдөрлөгийн үеэр үйлчлүүлсэн даатгуулагчид тус компаний хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж