Сагсчид тэмцээнээ дуусгалаа

Хуучирсан мэдээ: 2013.05.20-нд нийтлэгдсэн

Сагсчид тэмцээнээ дуусгалаа

Монголын үндэсний сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид БНСУ-ын Инчеон хотноо болсон Зүүн Азийн аварга шалгаруулах III тэмцээнд оролцлоо. 2009 оноос хойш хоёр жилд нэг удаа уламжлал болгон явуулж буй энэхүү тэмцээнд манай тамирчид В хэсэгт БНХАУ, Хонгконгийн шигшээ багтай учраа таарсан юм. Хэрвээ энэ тэмцээний хэсгээс шалгарсан тохиолдолд манай баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах байсан юм. Харамсалтай нь, Монголын сагсан бөмбөгчид хэсэгтээ хожил авч чадалгүйгээр тавдугаар байрын төлөө Тайваний шигшээ багтаа тоглохоор болсон. Ингээд тавдугаар байрын төлөөх тоглолт өнөөдөр болж, манай баг Тайванд 94:86-ийн харьцаатай хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүллээ. Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд “Супер лиг”-ийн олон тоглогчид багтсан. Тэд эх орондоо ирмэгцээ үндэсний “Супер лиг”-ийн плей-оффын цуврал тоглолтдоо оролцох юм.

            Б.БИЛЭГ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж