Сонгуулийн дүнг зарлав

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Сонгуулийн дүнг зарлав

Иракийн хууль зүйн дээд комисс тус орны Үндэсний зөвлөлийн сонгуульд экс ерөнхий сайд Айяд Алаун толгойлсон Б"Аль-Иракия" эвсэл ялсан гэж эцсийн шийдвнэрийг гаргалаа. Гэхдээ Засгийн газрыг  А. Алауи эсвэл өнөөгийн ерөнхий сайд Нури аль-Малики хоёрын хэн байгуулах нь тодорхойгүй.
Иракийн хууль зүйн дээд комиссийн төлөөлөгч хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ бүх нийтийн сонгуулийн эцсийн дүнг зарлаж байна гэжээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 7-нд Иракийн сонгууль болсон ба "Аль-Иракия"  эвсэл 325 суудлын 91-т нь ялсан тухай гуравдугаар сарын 26-ны урьдчилсан дүнгээр зарласан юм. Тэр нь өнөөгийн эрх баригч намын суудлаас хоёроор илүү байлаа. Засгийн газрыг баэтлахад 163 мандаттай байхад хангалттай юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж