"Prosound" студийн дууны найруулагч Рагу санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчидтэй хамтран “The Mongolian Live Sessions” төслийг хэрэгжүүлж буй.
NEWS.mn сайт уг төслийг дэмжин, уран бүтээлчдийг цувралаар танилцуулж байгаа юм. Нэг дуучин, нэг хөгжимчин хамтран уран бүтээл туурвих явцыг харуулах, амьд хөгжмийн ажлыг харуулах зорилготой төслийн хүрээнд рок, попын шилдэг 16 уран бүтээлчийн найман видео бичлэгийг ямар ч засвар өөрчлөлтгүйгээр үзэгчдэд толилуулж эхэлсэн нь үзэгч, сонсогчдод ихэд таалагдаж байгаа.
Одоогоор төслийн хүрээнд “Sweetymotion” хамтлаг, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат болон “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, гитарчин Өөжгий нарын хослолыг үзэгчдэд хүргээд байгаа бол өнөөдөр гурав дахь бүтээлийг сошиал хаягаар цацахаар болжээ.
Та хэний бүтээл өнөөдөр үзэгчдийн хүртээл болохыг харахыг хүсвэл доорх линкээр холбогдооро. youtube.com/MongolianLive , www.twitter.com/MongolianLive , www.facebook.com/MongolianLive , www.instagram/MongolianLive