
Түүний хамт гурван охин, эхнэр ба ач мөн ойр дотных нь хамсаатнууд амь үрэгджээ. Америкчууд түүнийг нисгэгчгүй онгоцноос харвасан пуужингаар устгасан гэж мэдээлсэн юм.
Афганистанд энэ том тушаалтан террористыг устгасан тухай исламын сайтуудын хяналтыг хийдэг SITE Intellegence group гэх судалгааны компани мэдээлэв. Мустафа Абу аль-Язид ба түүний хамаатнуудыг устгасан гэдгийг исламын нэгэн сайт тавдугаар сарын 31-нд мэдээлсэн байлаа.
Reuters агентлагад нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлэхдээ аль-Язидыг тавдугаар сарын 21-нд Хойт Вазирстаны Мираншах хотоос 25 км-ын зайтай байшинг нь нисгэгчгүй онгоцны пуужингаар буудах үеэр устгасан гэжээ.