Монголын ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Эх орончдын нэгдсэн намууд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжин оролцохоо илэрхийлж, өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монголын ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Эх орончдын нэгдсэн нам нь МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг дэмжин, сонгуулийн сурталчилгаанд хамтран оролцох юм.
Ш.ЧИМЭГ