Экон хүүхдүүддээ сар бүр тэтгэмж өгдөг

Хуучирсан мэдээ: 2013.05.20-нд нийтлэгдсэн

Экон хүүхдүүддээ сар бүр тэтгэмж өгдөг

Сенегал гаралтай алдарт рэппэр, R&B дуучин Экон хүүхдүүддээ сар бүр 3200 евро буюу таван мянган ам.долларын тэтгэмж өгдөг тухай Tmz мэдээлсэн байна.  “Smack That” бүтээлээрээ сонсогчдын танил болсон тэрээр өнгөрөгч  оны сүүлээр экс эхнэр Розина Негюсейгээс хууль ёсоор гэрлэлтээ цуцлуулснаас хойш хөвгүүд нь ээж дээрээ үлджээ.

Рэппэр залуу сар бүр 40,708 ам.долларын орлоготой бөгөөд Лос-Анжелосын шүүхээс  түүнд хүүхдүүддээ таван мянган ам.долларын тэтгэмж өгөх шийдвэрийг гаргасан юм. Экон өөрийн уран бүтээлийн орлогоос гадна Сенегал, Өмнөд Африкт алмаазны хоёр уурхай эзэмшдэг тухай өмнө нь хэвлэлүүд нэг бус удаа мэдээлж байсан. Харин уран бүтээлийн хувьд тэрээр энэ оны сүүлээр олон улсад аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

 Э.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж