Качиньскийг нисгэгчид ба цаг агаар хөнөөв

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Качиньскийг нисгэгчид ба цаг агаар хөнөөв

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Alexander Zemlianichenko

Оросын талтай удтал маргаж, зөрөлдсөний эцэст дөрөвдүгээр сарын 10-нд унасан Польшийн ерөнхийлөгчийн онгоцны сүйрэл нь нисэх багийн алдаанаас болсон гэдгийг Польшийн талын тусгай комисс хүлээн зөвшөөрөв. Нисгэгчид манантай үеэр онгоцыг буулгах ёсгүй байжээ.
Ерөнхийлөгч Лех Качиньскийн толгойлсон Засгийн газрын төлөөлөгчид нисгэгч нарын буруугаас амь үрэгдсэн гэх дүгнэлтийг Польшуудад Оросын талаас өгсөн онгоцны хар хайрцагны бичлэгийн материалд үндэслэн Польшийн комисс хийсэн байна.
Нислэгийн сүүлчийн 39 минутын бичлэг нь цаг агаар эрс муудсан тухай мэдээллийн нисгэгчид хүлээн авсаныг баталж байна. Оросын диспетчерын албанаас буулт хийхээс 25 минутын өмнө тэр мэдээллийг нисгэгчид авсан байлаа.
Мөн польш мөрдөн байцаагчид Лех Качиньский буулт хийлгэх асуудалд оролцсоныг тогтоожээ. Гэхдээ төлөөлөгчдийн зүгээс нисгэгч нарт дарамт үзүүлсэн гэх баталгааг тэд гаргаагүй. Харин нислэгийн бүхээгт байсан гадны хүмүүс нисэгчдийн анхаарлыг саринуулсан байж болох талтай гэж комисс хэлэв.
Польшийн “Эрх зүй ба шударга ёс” намын лидер ихрийн өрөөсөн Ярослав Качиньский Смоленскийн орчим сүйрсэн онгоцны өөрөө бичигчийн бичлэг ямар нэгэн үр дүн авчирсангүй гэсэн байна. Тэрээр ослын шалтгаан тодорхойгүй гэлээ. Тавдугаар сарын 31-нд Оросын тал хар хайрцагны бичлэгүүдийг Польшид дамжуулан өгсөн юм. Бичлэгийг ил болгохыг Ярослав Качиньский шаардаж байлаа. Гэвч улстөрч уг бичлэгтэй танилцаад онгоцны баг яагаад цаг уурын хүнд нөхцөлд буулт хийхээр шийдсэнийг тогтоож чадсангүй.
Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн энэ мэдэгдлийн дараахан түүний намын нэг зүтгэлтэн Ярослав Качиньскийн дээрх мэдэгдлийг үгүйсгэн түүнийг бүрэн ойлгосонгүй гэх тайлбарыг өгчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж