Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд УБЧ 7277 улсын дугаартай “Ниссан Тиана” маркийн автомашины жолооч айлын гэр байшин дайрч, хүний амь нас хохироосон осол өнөөдөр 14.00 цагийн үед гарчээ. Хохирогчийг гэртээ сууж байх үед нь автомашин гэрийн ханыг нэвт дайрсан байна. Ослын газар Замын цагдаагийн газрын алба хаагчдыг очиход жолооч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах чавдаргүй болтлоо согтсон байжээ.
Замын цагдаагийн газраас согтуу жолоочийг саатуулан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Видеог ЭНД дарж үзнэ үү.
Д.ЖАРГАЛ