Орчуулагч, хэл бичгийн ухааны доктор М.Чимэдцэеэгийн орчуулсан “Шүүмжлэл өгүүлэл”, “Их суртахуй”, “Сүнзийн дайтахуйн ухаан” зэрэг номын нээлт өнөөдөр “Чингис” зочид буудалд боллоо. Тэрээр МУИС-ийг 1979 онд хятад судлалаар төгссөн бөгөөд 2004 оноос хятадын эртний сонгодог зохиолууд буюу Күнзийн сургаалийг дагнан орчуулж эхэлжээ. Өдгөө тэрээр МУИС-ийн Күнзийн институтын Монгол талын захирлаар ажилладаг юм байна. Утга зохиолын “Алтан өд” наадмын орчуулгын төрөлд 2006 онд шагнал хүртэж байсан тэрээр Күнзийн алдарт дөрвөн зохиолын гурвыг нь орчуулаад байгаа энэ юм. Хятадыг ярихын тулд эхлээд Күнзийг ярих хэрэгтэй гэсэн ойлголт байдаг бол Хятадыг дэлхий нийтэд төлөөлж чадах хүн бол Күнз хэмээн хятадууд өөрсдөө ярьдаг ажээ. Орчуулагч М.Чимэдцэеэ тун удахгүй “Минзийн сургааль” зохиолыг нь орчуулж уншигч олондоо өргөн барих гэнэ. Түүний судлал, шүүмжийн болон орчуулгын бүтээлүүд нь БНХАУ, Солонгос, Тайвань зэрэг оронд хэвлэгдэн гарч байжээ.
Т.ДАРХАН