УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа Их тэнгэр цогцолборт хийсэн бол УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны “Б” танхимд хуралдлаа. Гэхдээ хоёрын намын бүлгээс аль нь ч хэлэлцсэн асуудлынхаа талаар сэтгүүлчдэд албан ёсоор мэдээлэл хийсэнгүй. Мөн хэлэлцсэн асуудал нь нууц хэвээр үлдлээ. Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд даргын зөвлөлийн хуралдаанаа үргэлжлүүлэн хийхээр болсон юм.
Г.ДАРЬ