
Киргизийн Засгийн газар Манас баазыг ашиглах гэрээгээ эргэн харахыг америкчуудаас шаардсан учир АНУ тус баазад нисэх онгоц техникээ шатахуунаар цэнэглэхгүй болсноо мэдэгджээ. Энэ нь хэдий хир хугацаанд байх нь ирдорхойгүй.
Өмнө нь америкчууд Манас баазад КС-135 онгоцнуудаа шатахуунаар цэнэглэдэг байлаа. Эдгээр онгоцнууд нь цэргийн онгоцнуудыг Афганистаны нутагт нислэгийн үер нэмэлт шатахуунаар цэнэглэдэг байжээ.
Пентагоны төлөөлөгч өмнөх гэрээ хэлцлийг ямар нөхцлөөр эргэн харах гэж байгаа тухай сэтгүүлч нартай ярилүцахыг хүссэнгүй. Харин тэд авч байгаа хэрэг явдал Афганистанд явуулж байгаа ажиллагаанд нөлөөлөхгүй гэлээ.