Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчид өнгөрсөн долоо хоногт баримт, бичгээ СЕХ-нд хүргүүлсэн билээ. Үүний дараа өнгөрсөн баасан гаригт СЕХ хуралдаж, нэр дэвшигчдийг тухайн намууд хуулийн дагуу нэр дэвшүүлсэн эсэх, ирүүлсэн баримт, бичиг бүрэн эсэхийг шалгаж, нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байгаа.
Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчдийн бичиг баримт ямар нэг зөрчилгүй байсан учраас хуулийн дагуу энэ сарын 22-нд буюу лхагва гаригт нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулах аар болжээ. Нэр дэвшигчийн үнэмлэхийг тавдугаар сарын 22-ний 12.00 цагт гардуулах гэнэ. Гурван нэр дэвшигч нэр дэвшигчийн үнэмлэхээ гардсанаас хойш хуулиаараа нэрээ татах, нам нэрийг нь татуулах боломжгүй болох юм.
Ш.ЧИМЭГ